ЭРТНИЙ ХЯТАД ДАХЬ АНАГААХ УХААНЫ ХӨГЖИЛ

Хэдийгээр эртний Хятадын анагаах ухаан үгширсэн үзэл, уламжлал дээр суурилдаг байсан боловч зарим талаар ихэд дэвшилттэй байжээ. Тухайлбал, өвчин хуучдыг таних, илааршуулан эмнэх арга ухаан зэгсэн сайн хөгжсөн байна. Ташрамд дурдахад эртний Хятадад нээгдэж өдгөө хүртэл шинжлэх ухааны ач холбогдол нь хувирал үзэлгүй хэрэглэгдсээр буй аргууд ч байна. Хятадын анагаах ухаан мэс засал, оношилгооны чиглэлд түлхүү хөгжиж байжээ. Туршин судлах, ажиглан мэдэх арга ухаан хөгжөөгүй учир анагаах ухааны мэдлэг үеэс үед уламжлагдах хэлбэрээр явагдаж байв.
Эртний Хятад дахь анагаах ухааны үүсэл НТӨ гурав дахь мянган жилийн үед хамаарах бөгөөд НТӨ 2700 оны орчим амьдарч байсан гэгдэх Шэнь-нун хааныг Хятад дахь анагаах ухааныг цүглэгч их хүмүүн гэж үздэг. Ингэж үзэхийн учир нь тэрээр 100 гаруй эм эмчилгээний ургамал, хэрэглэх зааврыг нэг бүрчлэн тэмдэглэсэн анхны эмчилгээний их хөлгөн судар бүтээсэнд оршино. Домогт өгүүлснээр Шэнь-Нун 140 нас хүрээд халирч одсон гэжээ. Хятад эмч нарын боловсруулсан эм, эмчилгээний аргууд нь Япон, Солонгос, Төвөд, Монголд анагаах ухаан хөгжихөд үлэмжхэн нөлөө үзүүлжээ.
НТӨ 2698-2599 онуудад амьдарч байсан гэгдэх эзэн хаан Хуан-ди-гийн зохиосон «Нэйжин» буюу «Анагаах эрдмийн товчоон» нэрт 365 эм, эмчилгээний тухай өгүүлсэн бүтээл уламжлалт анагаах ухааны тулгуур зохиолын нэгэнд тооцогддог. Гэвч энэ бүтээл чухам хэдий үед бичигдсэн гэдэг өнөөдрийг хүртэл тодорхойгүй байна.
Анхандаа анагаах эрдэм Хятад улсад шашин, далдын хүчний үзэл санаатай холбоотойгоор хөгжиж байжээ. Түүний үндэс нь эсрэг тэсрэг инь, янь хүчний тэмцэл, таван махбодын сургаалд суурилж байв. Нэн эрт үед Хятадууд эдгээр хүчний хооронд тэнцвэртэй байдал бий болох бөгөөд эс бүтвээс элдэв зүйлийн өвчин хуран үүдэх нигуур буй хэмээн үздэг байв Тухайлбал, сэтгэгч Лао-цзы “Бүх юмс инь, ян хоёрын шүтэн барилдлагад үүсч, циг тэтгэж, нийцлийг үүсгэмүй” хэмээн бичжээ. НТӨ гурав дахь мянган жилийн эхэн үед амьдарч асан эртний Хятадын гүн ухаантан Фу Си хүний биед орших амьдралын суваг, идэвхтэй цэгийн тухай сургаалыг хөгжүүлжээ.
Шашин шүтлэг хүчтэй учир эртний Хятадад хүний бие эрхтэнг судлах асуудал бараг байсангүй. Энэ хүрээнд хүний бие эрхтний бүтцийн тухай хуурмаг төсөөлөл бий болсон байна.
Харин хүний цусны эргэлтийн тухайд нэлээд цэгцтэй үзэл онолыг бий болгосон байна. Цусны эргэлтийг оношлоход ихэнхдээ зүрхний хэмнэлийн тодорхойлолтыг гол болгодог байна.  Зүрхний хэмнэлийн гурван хэлбэрийг 11 цэгээр дамжуулан тодорхойлдог байна. Нийтдээ зүрхний хэмнэлийн 200 гаруй хэлбэр байдгаас 26 нь үхэлд хүргэдэг байна.
Өвчин эмгэгийн эдгээн тэжээх тухайд мухар сүсэг, далдын хүчийг ихээр ашигладаг байв. Өвчин эмгэг эдгээх хамгийн өргөн тархсан арга нь шинж тэмдэгийн тухай арга болно. Өдгөөчлөн өгүүлэхэд эртний Хятадад 2000 орчим өвчин эдгээх аргыг хэрэглэж байснаас өнөөдөр ихэнх нь уламжлагдан иржээ. Дараагийн удаад эрхэм та бүгдэд илүү дэлгэрэнгүй материал утгачилж танилцуулах болно.



Comments

  1. https://mongol-style.blogspot.com/2013/04/blog-post_25.html?showComment=1623749419814#c8141797009484249817

    ReplyDelete
  2. https://monoosintethoolika.blogspot.com/2017/07/blog-post_7.html?showComment=1623750857965#c5196434300730740689

    ReplyDelete
  3. This article is so innovative and well constructed I got lot of information from this post. Keep writing related to the topics on your site

    ReplyDelete
  4. I am very thankful for the effort put on by you, to help us, Thank you so much for the post it is very helpful, keep posting such type of Article.
    Agisoft Metashape Crack
    Minitab Crack

    ReplyDelete
  5. Here at Karanpccrack, you will get all your favourite software. Our site has a collection of useful software. That will help for your, Visite here and get all your favourite and useful software free.
    karanpccrack
    Folder Lock Crack

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

ЭРТНИЙ ГРЕК-РИМИЙН ФИЛОСОФИ

СЭТГЭЛГЭЭНИЙ ТҮҮХ, СОЁЛ ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦ, СЕМИНАРЫН ХАРЬЦАА

ЭРТНИЙ ЕГИПЕТИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖИЛ