ЭРТНИЙ ГРЕК-РИМИЙН ФИЛОСОФИ
Эртний Грек-Римийн
философи — нь эрт дээр үед
газар дундад тэнгисийн сав дагуу цэцэглэн хөгжиж асан оюун санааны өв болно. Дотроо
эртний Грекийн болон Ромын гэх хоёр үед хуваагддаг. НТӨ 529 оноос Ромын эзэн
хаан Юстинианы зарлигаар Афин хот улс дахь сүүлчийн гүн ухааны сургуулийг хаах
хүртэлх үеийг хамарч хөгжсөн. Анхны гүн ухаантан нь домогт Фалес бол сүүлчийнх нь Боэций юм.
Грек-Римийн
философи нь Египет, Хоёр мөрний улс гэх мэт эртний дорно дахины орнуудын оюун
санааны баялаг уламжлал дээр тулгуурлан хөгжсөн. Анхандаа философи домог зүйн
сэтгэлгээний хэлбэрээр юм, үзэгдлийг бурханчлан үзэх хандлагад дулдуйдаж байсан
бол хөгжлийн явцдаа сэтгэхүйн үйл ажиллагааны хүрээ, сэтгэлгээний хэлбэр болох
философи төвшинд дэвшин гарсан. Энэ талаас авч үзвэл чухамдаа эртний Грек-Римд
философи сэтгэлгээ сонгодог утгаараа бүрэлдсэн гэж ойлгож болох билээ.
Эртний Грек-Ромын
философи сэтгэлгээний үечлэл
Судлаачид эртний
Грек-Ромын философи сэтгэлгээний хөгжлийг дараах үед ангилан авч үзсэн байна. Үүнд:
·
Натур философийн үе: Энэ хүрээнд байгалийн анхдагч эх үүсвэрийн асуудалд голлон төвлөрч байсан
бөгөөд хэд хэдэн дэг урсгал хөгжих болсон:
·
Хүмүүнлэг философийн үе: Байгаль дэлхийн тухай онтологи сургаалаас хүн,
нийгмийн талаар үзэл онолд шилжсэн болно:
·
Сонгодог философийн үе: Байгаль, дэлхийн тухай онтологи сургаал, тэрчлэн
танин мэдэхүйн онол, хүн, нийгмийн талаарх үзэл санаа тэргүүтэн асуудлыг
нэгдмэл, универсаль хүрээнд авч үзэх анхны философичид болох Платон, Аристотель
нар гарч ирсэн:
·
Эллинист философийн үе: Гүн ухааны төв Грекийн хот улсуудаас Ромын эзэнт
гүрэнд шилжсэн. Философийн хэд хэдэн урсгал чиглэл бий болсон. Хүний оршин
ахуйн үндэс, аз жаргалын тухай асуудалд голлон төвлөрч эхэлсэн. Эпикурын,
стоикуудын болон скептикуудын дэг сургууль бий болсон:
·
Шашны философийн үе: Шинэ платонич үзэл санаа хүчээ авсан. Гүн ухааны асуудалд шашин хүч түрэх
болсон:
·
Монотиест шашин христийн сэтгэлгээ бүрэлдэн бий болсон үе болно.
Түрүү сонгодог үе
НТӨ VIII—VII зуун — түрүү сонгодог
философийн үе болно. Энэ үед философи сургаалын танин мэдэхүйн үндэс бүрэлдэн
хөгжсөн. Голлох хүмүүс нь софист урсгалын гүн ухаантнууд болно. Төлөөлөгчид нь:
•
Хомэр
•
Хесиод
•
Орфей
•
Лин
•
Мусей
•
Эпименид
•
Ферекид
•
Акусилай
НТӨ VII—V зуун — түрүү үеийн
сонгодогууд буюу Грекийн натур философийн үе юм. Грекийн анхны натур
философичид ёс зүй, ёс суртахууны асуудалд анхаарч байгаагүй бөгөөд сансар
огторгуйн үүсэл хөгжил, бүрэлдэн тогтох үйл явцыг судлаж байсан онцлогтой. Эдгээрийн
бий болгосон мэдлэгийн ачаар хожмын шинжлэх ухааны мэдлэг төрхөө олсон гэж үзэж
болох байна. Үндсэн дэг сургуулиуд нь:
•
Фалес
•
Пифагор
•
Архит
•
Филолай
•
Элеатууд
•
Ксенофан
•
Парменид
•
Мелисс
•
Хэраклитийн дэг сургууль
•
Хэраклит
•
Кратил
•
Анаксагорын дэг сургууль
•
Архелай
•
Атомисты
•
Демокрит
•
Левкипп
•
Чөлөөт дэг сургууль
•
Эмпедокл
•
Горгий
•
Протагор
•
Антифонт
•
Продик
•
Хиппий
•
Ксениад
•
Фрасимах
•
Калликл
•
Критий
•
Ликофрон
•
Алкидам
Сонгодог үе
НТӨ V—IV зуун — Сократ, Сократыг
дэмжигчид. Грекийн сонгодог философи Сократаас эхтэй гэж үздэг. Учир нь тэрээр
анх удаа хүний зан үйл, ёс зүй, сайн, муу, сайхан, муухайн тухай асуудалд
анхаарал хандуулсан гүн ухаантан болно. Сократын шавь нар сократын сургаалын
олон дэг урсгалыг хөгжүүлсэн бөгөөд эдгээр дотроос Платонч болон Киник дэг
урсгал ихээхэн нэр цолгорсон. Гол төлөөлөгчид нь:
•
Платонч үзэлтнүүд
•
Мегарын дэг сургууль
•
Сократын бусад дагагчид
НТӨ IV—III зуун —
Аристотель болон перипатетикчууд. Аристотель болон түүний дэг сургуулийн
төлөөлөгчид Грекийн сонгодог философийн үзэл санааг шинэтгэн сайжруулж, учир
шалтгааны хувьд бататган тогтоосон юм. Гол төлөөлөгчид нь:
Эллиний үеийн гүн
ухаан
НТӨ IV—I зуун — шинэ хуучин
олон дэг урсгалыг өөртөө багтаасан эллинизмийн үеийн гүн ухаан болно. Үндсэн дэг
урсгалууд нь:
•
Чөлөөт дэг урсгал
Ромын буюу сүүл үеийн Грек-Ромын
философи
НТӨ I зуун —НТ V зуун — Ромын гүн ухаан НТӨ I зууны дунд үеэс Грекийн хүчтэй
нөлөөгөөр идэвхтэй хөгжиж эхэлсэн. Ромчуудын зэрэгцээгээр Ромын гүн ухаанд
Грекчүүд-Ромын дэг урсгалын төлөөлөгчид хамаарагддаг болно. Үндсэн дэг сургууль
нь:
НТӨ I зуун —НТ V зуун — Грекийн гүн ухаан Ромын эзэнт гүрний хүчирхэгжилтийн үед
сонгодог төлөөлөгчдийн үзэл санааны нөлөөгөөр эрчимтэй хөгжих болсон. Сүүлээр Христос
шашны суртал дэлгэрсэн. Үндсэн дэг урсгалууд нь:
•
Христийн шашны суртхаал
ТОЛМОЧЛОН БУУЛГАСАН: ЭТҮГЭН ИХ
СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН
АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР
Comments
Post a Comment