СЭТГЭЛГЭЭНИЙ ТҮҮХ, СОЁЛ ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦ, СЕМИНАРЫН ХАРЬЦАА

Хичээлийн нэр: Сэтгэлгээний түүх, соёл. код: MMS109
Улирал: Намар, хавар
Хичээлийн задаргаа1,5:1,5:0,5:0 (Лекц:16, Семинар:16)
Заах багш: П. Батчулуун, Н. Отгонбаяр
E-мэйл хаяг: nyamaew@gmail.com
Утас: 976-80990613
Ажлын өрөө: III-206
Ажиллах цаг: 09:00-17:00
Үндсэн сурах бичиг:
1.      Философи /сурах бичиг/ МУИС. УБ.,2002
2.      Философи эхлэн суралцах бичиг.  УБ.,1998
3.      Ричард Поупкин, Аврум Стролл. Гүн ухаан. УБ.,1998
4.      Гүн ухааны удиртгал. УБ.,1999
5.      Л.Дамбийням. Гүн ухаан. УБ.,2000.
6.      Нийгмийн гүн ухаан. Хавх.,1998
7.      Тамир.Э. Биндэръяа.Д. “Дундад зууны үеийн улс төрийн сэтгэлгээний түүх” I дэвтэр. УБ.,2003
8.      Философи шашин судлал. МУИС V.2006 №263(34)
9.      Философи шашин судлал. МУИС IX.2009 №308.(51)
10.  Философи, социологи, политологи.
11.  Өрнөдийн улс төрийн сэтгэлгээний түүх II дэвтэр. Х.Ганбаатар, Э.Тамир, Д.Биндэръяа. УБ.,2004
Нэмэлт судлах материалууд:
·         http://e-book.must.edu.mn
Хичээлийн өмнөх холбоо:
Монголын түүх, Ёс зүй, Физик, Хими, Биологи
1. Хичээлийн танилцуулга, товч тодорхойлолт:
Сэтгэлгээний түүх хичээл нь орчлон ертөнц болоод хүнийг гадаад болон сэтгэл зүйн талаас нь судлана. Хүн ба орчлон ертөнцийг танин мэдэх ухаан эртний агуу соёл иргэншүүдэд агуулагддаг тул урлаг, шашин, философи, шинжлэх ухаанаар дамжуулан эрт цагаас эхлэн оршин байсан соёлыг судалдаг.
2. Хичээлийн үр дүн:
·         Өрнө, Дорнын сэтгэлгээний түүхээс суралцах
·         Зарим сэтгэгчдийн гол үзэл санаа, бүтээлүүдээс судлаж үзэх
·         Монголчуудын уламжлалт сэтгэлгээ, түүний онцлогоос сурч мэдэх
·         Гүн ухааны үндсэн ойлголтуудтай танилцах, мэдлэгээ өргөжүүлэх
·         Хичээлд хэлэлцүүлэг хийх, мэтгэлцэх, сургамжит өгүүллэг зохиох, кейс ажиллах, багаар ажилласнаар бие даасан, чөлөөт сэтгэлгээ нь хөгжих, бусадтай хүндэтгэлтэй харьцаж сурах, цаг баримтлах, бусдыг сонсох, өөрийгөө ёс зүйтэй илэрхийлж сурах, авъяас, сонирхлоо тодорхойлох зорилттой болно.
I. Мэдлэг
a.       Хүн төрөлхтний оюуны соёлын үр болох гүн ухаан, урлаг, шашны үндсэн ойлголт ухагдахуун, мөн чанарыг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлан таниулах
b.      Үзэгдэл юмсын тухай тодорхой мэдлэг олгохоос гадна, сэтгэгчдийн үзэл санаа шүүмжлэлт сэтгэлгээнээс суралцаж Санах ой болон хоёртын санах ойн элементүүдийн мэдлэг эзэмших
c.       Өөрийн гэсэн ертөнцийг үзэх зөв үзэл, эерэг чиг хандлагыг төлөвшүүлэх
II. Чадвар
a.       Философи сэтгэлгээний чадвар эзэмших
b.      Туршилт хийх, өөрийгөө болон орчлон ертөнцийг ажиглах чадвар эзэмших
c.       Багаар ажиллах чадвар эзэмших
d.      Бичгийн чадвар эзэмших
e.       Илтгэх чадвар эзэмших
f.       Мэдээллийг мэдлэг болгох чадвар эзэмших
III. Хандлага
a.       Асуудлыг шийдвэрлэхдээ дэс дараалалтай оновчтой хандах  хандлага төлөвших
b.      Өөрийн эзэмшсэн мэдлэгээ зөв ашиглах  хандлага төлөвших
c.       Аливаа асуудалд эмх цэгцтэй оновчтой хандах хандлага төлөвших
d.      Сурч боловсрохын төлөө өөрийгөө дайчлах хандлагатай төлөвших
3. Арга зүй:
Арга зүйн нэр
 Тайлбар, тодорхойлолт
1
Интерактив

·         Лекц орохоос 10 хоногийн өмнө цахим хэлбэрээр оюутанд Word-н файлаар Лекц1 – 15 хуудас өгнө.
·         Оюутан лекцэд ирэхдээ материалийг уншиж судалсан, 5R аргаар тэмдэглэл хийж, дэлгэрүүлж эрэл хайгуул хийн, асуух асуултаа бэлдэж ирнэ.
·         Багш хувиарт  цаг дээр лекцийг англи/монгол хэл дээрх зураг, схем, видео, үзүүлэн байдлаар харуулж, монгол хэл дээр тайлбар хийнэ. Оюутан сонирхсон хэсгүүдээ тэмдэглэж авна.
2
PPP(Presentation, Practice and Production)
3
Асуудалд сууриласан
·         Лекц, семинар, жижиг бүлэг дээр эдгээр аргуудыг ашиглах бөгөөд оюутнууд асуудлыг бие даан/ багаар хамтарч ажиллан шийдвэрлэдэг оюутан төвтэй сургалтын стратеги юм. Асуудал дээр ажилласнаар оюутнууд бие даан суралцах замаар мэдлэг эзэмших, харилцааны чадвар сайжирч, асуудал шийдвэрлэнэ.
4
Багаар хамтран ажиллах
5
Эвлүүлэг
6
Төсөлд суурилсан
·         Лекц, семинарын дээр олж авсан  мэдлэг, чадвар, хандлагаа бататган биеээрээ туршин үйлдэхээс гадна төсөл хэлбэрээр баталгаажуулна.
7
Туршилтанд сууриласан

4. Хичээлийн агуулга, төлөвлөгөө


Долоо хоног
Сургалтын модуль
(Үндсэн сурах бичгийн  бүлэг)
Дэд сэдэв
Хугацаа (хэд дэх долоо хоног)
Лекц, бие даалт цаг
Семинар/
Лаборатори
цаг
1
Философи сэтгэлгээний судлах зүйл, ач холбогдол
·         Чөлөөт санаачлага
·         Философи
·         Хүн ба соёл судлал
1
2
4
2
Монгол, Төвөдийн философи сэтгэлгээ
  • Монгол, Төвөдийн соёл иргэншил
  • Хоосон чанар
  • Дөрвөн үнэн
  • 10 хар нүгэл
  • Үйлийн үр
  • Сансарын хүрд
2
2
4
3
Эртний Дорно дахины философи сэтгэлгээ
  • Их тэсрэлтийн онол
  • Эволюцийн онол
  • Термодинамикийн хууль
  • Эртний Хятад, Энэтхэгийн философи сэтгэлгээ
3
2
4
4
Эртний Грек, Ромын философи сэтгэлгээ
  • Эртний Египетийн философи
  • Сфинкс ба пирамид
  • Эртиний Грек, Ромын философи сэтгэлгээ
4
2
4
5
Дундад зууны үеийн философи сэтгэлгээ
·         Дундад зууны үе
·         Алхими
·         Сэтгэгдлийг хувиргах
5
2
4
6
Сэргэн мандалтын ба Барокын үеийн философи сэтгэлгээ
·         Сэргэн мандалтын үеийн философи сэтгэлгээ
·         Барокын үеийн философи сэтгэлгээ
6
2
4
7
Сонгодог үеийн ба Романтизмын үеийн философи сэтгэлгээ
·         Сонгодог үеийн философи сэтгэлгээ
·         Романтизмын үеийн фолософи сэтгэлгээ
7
2
4
8
Орчин үеийн сэтгэлгээ
·         Орчин үеийн уран зураг, архитектур, философи, шинжлэх ухаан
·         Кино урлаг, реклам сурталчилгаа
8
2
4

Comments

Popular posts from this blog

ЭРТНИЙ ГРЕК-РИМИЙН ФИЛОСОФИ

ЭРТНИЙ ЕГИПЕТИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖИЛ