СЕМИНАРЫН ХИЧЭЭЛИЙН ТОВЧИЛБОР ХАРИУ БИЧВЭР

Буддын суртхаал, мөн чанар, үндсэн ойлголт
Буддын суртхаалыг Энэтхэгийн цолгорсон гүн ухаантан Сидхарта Гаутама хөгжүүлсэн хэмээн мэргэд номложээ. 2500 орчим жилийн өмнө анхлан цүглэхдээ хүмүүний зөв амьдралын сургаал хэлбэрээр цогцлоосон гэнэ. Буддын суртхаал оршихуйн дараах гурван зарчимд тулгуурлана. Үүнд:
·         Аничча – бүх зүйл мөнх бус, байнгын хөдөлгөөнд орших зарчим:
·         Анатман – би үгүйн зарчим. Тусгаар, бүхнээс онцлог, дээгүүр хүч гэж үгүй. Бүх зүйл угтаа нэг мөн чанартай:
·         Дуккха – бүх зүйлийн үндэс үйлийн үр, зовлон мөн гэх зарчим: 
Энэ бүх зарчим хоосон чанар гэх ойлголтоор дамжин нэгдсэн үзэл онол болдог. Тэгвэл хоосон чанар гэж юуг хэлэх вэ? Хоосон чанар гэгч ертөнцийн бүх юмс оргүй хоосон гэсэн утгыг илэрхийлдэггүй бөгөөд нарийн шүтэн барилдлагатай, нэг нэгнээсээ бүрэн хамааралтай байдгийг заасан ойлголт юм. Энэ талаар Энэтхэгийн гүн ухаантан Нагаржуна “Буй хэмээх нь мөнх үзэл. Үгүй хэмээх нь тасархай үзэл. Мэргэн хүн буй хийгээд үгүйн алинд ч үл автмой” хэмээн сургажээ. Бүх зүйл шүтэн барилдагын үрээр оршино, эс оршино.
Буддын гүн ухаанд “чатвари арьясатьяни” буюу “ертөнцийн дөрвөн үнэн”-ий ойлголт байна. Дуккхам буюу зовлон байх нь үнэн. Дуккхам самудай буюу зовлонгийн шалтгаан байх нь үнэн. Дуккхам ниродха буюу зовлонгоос гэтлэх нь үнэн. Дуккхам ниродха марга буюу зовлонгоос гэтлэх арга зам байх нь үнэн гэх сургаал болно. Сац бас буддын гүн ухаанд сургаснаар зовлонгийн дөрвөн их урсгал буй. Үүнд:
·         Төрж, бүтэхийн зовлон:
·         Өтөлж, уруудахын зовлон:
·         Өвчилж шаналахын зовлон:
·         Үхэж, сарнихын зовлон гэж байна.
Зовлон гэгч гурван дүртэй. Эдгээрт:
·         Өөрчлөлтийг өдөөгч зовлон:
·         Муу үйлийг тэжээгч зовлон:

·         Үйлийн үрийг арвижуулагч зовлон байна. 

Comments

Popular posts from this blog

ЭРТНИЙ ГРЕК-РИМИЙН ФИЛОСОФИ

СЭТГЭЛГЭЭНИЙ ТҮҮХ, СОЁЛ ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦ, СЕМИНАРЫН ХАРЬЦАА

ЭРТНИЙ ЕГИПЕТИЙН АНАГААХ УХААНЫ ХӨГЖИЛ