Posts

Showing posts from October, 2017

ЭРТНИЙ ХЯТАД ДАХЬ АНАГААХ УХААНЫ ХӨГЖИЛ

Image
Хэдийгээр эртний Хятадын анагаах ухаан үгширсэн үзэл, уламжлал дээр суурилдаг байсан боловч зарим талаар ихэд дэвшилттэй байжээ. Тухайлбал, өвчин хуучдыг таних, илааршуулан эмнэх арга ухаан зэгсэн сайн хөгжсөн байна. Ташрамд дурдахад эртний Хятадад нээгдэж өдгөө хүртэл шинжлэх ухааны ач холбогдол нь хувирал үзэлгүй хэрэглэгдсээр буй аргууд ч байна. Хятадын анагаах ухаан мэс засал, оношилгооны чиглэлд түлхүү хөгжиж байжээ. Туршин судлах, ажиглан мэдэх арга ухаан хөгжөөгүй учир анагаах ухааны мэдлэг үеэс үед уламжлагдах хэлбэрээр явагдаж байв. Эртний Хятад дахь анагаах ухааны үүсэл НТӨ гурав дахь мянган жилийн үед хамаарах бөгөөд НТӨ 2700 оны орчим амьдарч байсан гэгдэх Шэнь-нун хааныг Хятад дахь анагаах ухааныг цүглэгч их хүмүүн гэж үздэг. Ингэж үзэхийн учир нь тэрээр 100 гаруй эм эмчилгээний ургамал, хэрэглэх зааврыг нэг бүрчлэн тэмдэглэсэн анхны эмчилгээний их хөлгөн судар бүтээсэнд оршино. Домогт өгүүлснээр Шэнь-Нун 140 нас хүрээд халирч одсон гэжээ. Хятад эмч нарын боловсруул...

СЕМИНАРЫН ХИЧЭЭЛИЙН ТОВЧИЛБОР ХАРИУ БИЧВЭР

Image
Буддын суртхаал, мөн чанар, үндсэн ойлголт Буддын суртхаалыг Энэтхэгийн цолгорсон гүн ухаантан Сидхарта Гаутама хөгжүүлсэн хэмээн мэргэд номложээ. 2500 орчим жилийн өмнө анхлан цүглэхдээ хүмүүний зөв амьдралын сургаал хэлбэрээр цогцлоосон гэнэ. Буддын суртхаал оршихуйн дараах гурван зарчимд тулгуурлана. Үүнд: ·          Аничча – бүх зүйл мөнх бус, байнгын хөдөлгөөнд орших зарчим: ·          Анатман – би үгүйн зарчим. Тусгаар, бүхнээс онцлог, дээгүүр хүч гэж үгүй. Бүх зүйл угтаа нэг мөн чанартай: ·          Дуккха – бүх зүйлийн үндэс үйлийн үр, зовлон мөн гэх зарчим:  Энэ бүх зарчим хоосон чанар гэх ойлголтоор дамжин нэгдсэн үзэл онол болдог. Тэгвэл хоосон чанар гэж юуг хэлэх вэ? Хоосон чанар гэгч ертөнцийн бүх юмс оргүй хоосон гэсэн утгыг илэрхийлдэггүй бөгөөд нарийн шүтэн барилдлагатай, нэг нэгнээсээ бүрэн хамааралтай байдгийг заасан ойлго...

ЛЕКЦ НӨХВӨРЛӨХ БИЧВЭР: ТӨВӨД, МОНГОЛЫН ФИЛОСОФИ СЭТГЭЛГЭЭ

Image
1.Төвөдийн соёл иргэншил, Төвөд, Монгол газраа буддын шашин дэлгэрсэн нь Төвөд ( ༼ བོད། ༽ ) болбоос хүн төрөлхтний эртний соёл иргэншлийн өлгий нутгийн нэг билээ. Энэтхэг, Хятад гэх хоёр том соёлын уулзвар заагт үүссэн боловч харьцангуй бие даасан хэлбэртэй хөгжиж ирсэн соёл бол Төвөдийн соёл юм. Төвөд үндэстэн чухам хаанаас салбарлан үүсэв ээ? Хаанаас үүссэн бэ гэдгийг өнөөдөр бардаачлан хэлэхэд төвөгтэй. Тэднийг Төв юм уу Зүүн Азиас үүссэн гэх баримт олддоггүй. Хятад, Бирмтэй хамт Хятад-Төвөд хэлний язгуурт багтдагийг бодоход эдгээр ард түмэн нэг үүсвэртэй ч байх магадлалтай. Гэвч Төвөдийн соёл зэргэлдээ улсуудын соёлоос харьцангуй бие даан хөгжиж ирсэнийг нотлох түүхэн баримт, эд өлгийн зүйл бидний үе хүртэл багагүй хадгалагдан үлджээ. Төвөд нутгаас олдсон хамгийн эртний археологийн олдвор 50 орчим мянган жилийн настай байна. МТӨ VI зууны үед хамаарах шинэ чулуун зэвсгийн үлдэц хүртэл олджээ. Мөн мал аж ахуй, газар тариалан эрхэлж байсан баримт олддог. Нийслэл Лхасаас х...

СЭТГЭЛГЭЭНИЙ ТҮҮХ, СОЁЛ ХИЧЭЭЛИЙН ЛЕКЦ, СЕМИНАРЫН ХАРЬЦАА

Хичээлийн нэр: Сэтгэлгээний түүх, соёл. код: MMS109 Улирал : Намар, хавар Хичээлийн задаргаа :  1,5 :1,5 :0,5:0 ( Лекц:16, Семинар:16 ) Заах багш :   П. Батчулуун,  Н. Отгонбаяр E - мэйл хаяг : nyamaew @ gmail . com Утас : 976-80990613 Ажлын өрөө: III -206 Ажиллах цаг: 09 :00-17:00 Үндсэн сурах бичиг : 1.       Философи /сурах бичиг/ МУИС. УБ.,2002 2.       Философи эхлэн суралцах бичиг.  УБ.,1998 3.       Ричард Поупкин, Аврум Стролл. Гүн ухаан. УБ.,1998 4.       Гүн ухааны удиртгал. УБ.,1999 5.       Л.Дамбийням. Гүн ухаан. УБ.,2000. 6.       Нийгмийн гүн ухаан. Хавх.,1998 7.       Тамир.Э. Биндэръяа.Д. “Дундад зууны үеийн улс төрийн сэтгэлгээний түүх” I дэвтэр. УБ.,2003 8.       Философи шашин судлал. МУИС V.2006 №263(34) 9. ...